top of page

Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл

Эрхэм олон та бүхний амар амгаланг айлтган мэндчилж байна. Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн нээлтийн ажиллагаа ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Нээлтийн ажиллагаанд олон хүндэт зочид уригдан оролцсоноос Монгол Улсаас Америкийн Нэгдсэн улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ө.Батбаяр, Чикаго хотын ерөнхий консул Т.Батцэцэг, дэд консул Г.Батхүрэл, Ц.Ганзориг нарыг онцгойлон нэрлэхэд таатай байна. Бид цаашдаа Чикаго хотод бизнес эрхлэгч Монголчуудынхаа эрх ашиг, сонирхолд нийцсэн олон шинэлэг ажил хийхээр төлөвлөж байна. Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн вебсайт www.MBCChicago.com болон нүүр номын хуудаснаас дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг шуурхай хүргэнэ. Бидэнд амжилт хүсэн, баяр хүргэж урмаар тэтгэн байгаа бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

MBCC УЗ-ын гишүүд


Comments


bottom of page