top of page

The Chicago International Gala

Монгол улсаас АНУ-ын Чикаго хот суугаа Консул Т.Батцэцэг, болон Mongolian Business Council of Chicago Дэд Тэргүүн Л.Болортуяа нар The Chicago International Gala хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.



Уг арга хэмжээ нь Чикаго хотод суугаа олон улсын дипломат консулууд болон Чикаго хот дах томоохон бизнес төлөөллүүдийг Чикаго хотын захиргаанаас урьж оролцуулдаг хүндэтгэлийн арга хэмжээ юм.

Арга хэмжээнд World Business Chicago-н President & CEO ноён Michael Fassnacht, Чикаго дах дипломат Консулуудыг төлөөлж Гуатамала улсын ерөнхий консул ноён Billy Munoz мөн Чикаго хотын захирагч хатагтай Lori Lightfoot нар болон бусад албаны хүмүүс үг хэллээ.

Уг арга хэмжээний онцлох үйл явдлуудаас дурдвал Volunteer of the Year award-р The Kiev Committee, Chicago Sister City International байгууллага шалгарлаа. Уг байгууллага Украйн дах зэвсэгт тэмцлийн хүрээнд ойролцоох улс хотуудад АНУ-с сайн дурын байгуллага хүмүүсийг хуваарилж, дайнд нэрвэгдээд буй Украйны ард түмэнд хандив тусламж цуглуулан шууд туслалцааг хүргэсээр байгаа юм байна.

תגובות


bottom of page