АНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголчууд "Монгол туургатны өв соёл ” сэдвийн хүрээнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа 7-р сарын 13 өдөр өндөр зохион байгуулалт дор өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Наадмын ерөнхий зохион байгуулалтыг Монгол Өв Соёлын Төв хийсэн бол Наадмын “Платинум” ивээн тэтгэгчээр:
Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөл Mongolian Business Council of Chicago
Bolor Lochingalsan & Associates American Family Insurance Bolor Lochingalsan & Associates Inc- American Family Insurance оролцож "Хүрэл” спонсорууд болох Чикагогийн Бизнес Зөвлөлийн гишүүн байгууллагууд:
- “Их хаадын чулуу - Чикаго салбар” Их Хаадын Чулуу - Чикаго Салбар
- "S.B Express” S.B. Express Inc
- "Alt insurance” ALT Insurance Agency
- "KGI Group” KGI Group Inc компаниуд наадмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллалаа.
Эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн Монголчууд бидний ондоошилын илэрхийлэл дэлхийд ганцхан монгол наадмаар бахархалт өв соёлоо түгээх, хадгалах, цаашлаад хойч үедээ өвлүүлэн үлдээх нь манай Зөвлөлийн болон эрхэм гишүүдийн маань нэн тэргүүлэх хүсэл тэмүүлэл билээ.
Энэхүү нар хур тэгширсэн дэлгэр сайхан наадмын өдөр манай Бизнес Зөвлөлийн тэргүүн Баатаржавын Энхбат “Алтан гадас” одонгоор,
Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Лочингалсангийн Болортуяа (Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн дэд тэргүүн) Boloriintuya Bolor
Банк санхүүгийн салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Батсүхийн Жавхлан (Чикагогийн Монголчуудын Бизнес Зөвлөлийн УЗ-н гишүүн) Javkhlan Jane Batsukh
Зам тээврийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр Росалийн Досболат (Чикагогийн монголчуудын бизнес зөвлөлийн платинум гишүүн) Dosko Dosko
нар тус тус шагнагдлаа. Та бүхэндээ халуун баяр хүргэхийн зэрэгцээ Чикаго орчмын Монголчууддаа үргэлжлүүлэн ихийг хийж бүтээх ерөөлийг дэвшүүлье.